“Шоо цуглуулагч робот” дүрэм

Автомат_Робот 2016‬ 5 сарын 21-нд МХТС-н спорт зааланд болох  тэмцээний Шоо цуглуулагч роботний  дүрэм.
1.       Тэмцээний зорилго:
Тэмцээний зорилго нь талбайд урьдчилан байрлуулсан шоонуудыг автомат роботоор тээвэрлэн заагдсан бүсэд богино хугацаанд цуглуулах юм. Хоёр минутын хугацаанд шоонуудыг эсрэг тоглогчоос түрүүлэн заагдсан байрлалд аваачиж өндөр оноо авсан баг хожих эсвэл ухаалаг шийдэл бүхий үйлдэл хийж бүх шоог түрүүлэн цуглуулсан баг хугацаанаасаа өмнө ялагч болно.

2.       АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2.1.     Оролцогчид аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөнө  үү.
2.2.     Оролцогчид тэмцээний туршид талбайд байх хэн нэгэнд (бусад баг, зохион байгуулагчид, үзэгчид гэх мэт ) хохирол учруулахгүй байхаар  аюулгүй байдалд анхаарал тавих ёстой.
2.3.     Загварчлалын алдаа, роботын засвар, электрон хэлхээний хэт ачаалал, тэжээлийн үүсгүүрийн богино холболтоос үүдэн гал гарах зэрэг ослоос зайлс хийхийн тулд дараах арга хэмжээг авна уу:
2.3.1.         Тохиромжтой гал хамгаалагч ашиглах.
2.3.2.         Шатамхай бодисоос хол ажиллах.
2.3.3.         Тохиромжтой тэжээлийн үүсгүүрийг стандартын дагуу хэрэглэх.
2.4.     Дээрхээс гадна роботын хувийн онцлогоос үүдэн өөр бусад аюултай байдлууд үүсч болно.  Иймээс тухайн  роботод тохирох аюулгүй байдлын арга хэмжээг авна уу.



3.       БАГИЙН ГИШҮҮД

3.1.     Баг тус бүр нэг удирдагч багш, хоёр үндсэн гишүүн болон туслах гишүүдээс бүрдэнэ.
3.2.     Зөвхөн багийн үндсэн нэг  гишүүн тоглолтонд оролцохыг зөвшөөрнө.

4.       ТОГЛОЛТЫН ДАРААЛАЛ

4.1.     Багууд цэнхэр бол улаан бүсийн аль нэгэнд тоглолтыг гүйцэтгэх бөгөөд аль бүсэд тоглохыг сугалаагаар шийднэ.
4.2.     Бэлтгэл хугацаа
4.2.1.         Тоглолт эхлэхийн өмнө шүүгчийн дохиогоор багуудад бэлтгэл хугацааны 30-н секунд олгоно.
4.2.2.         Бэлтгэл хугацаанд багийн гишүүд тоглолтонд бэлтгэж талбайн эхлэх бүсэд роботоо байрлуулна.
4.2.3.         Бэлтгэх хугацаа дуусахад багийн гишүүн роботоос холдсон байх ёстой.
4.3.     Тоглолт хоёр минут үргэлжилнэ.
4.4.     Роботыг ажиллагаанд оруулах
4.4.1.         Бэлтгэл хугацаанд багийн гишүүн роботын бүрэн ажиллагааг шалгаж, роботыг эхлэх бүсэд  байрлуулна.
4.4.2.         Шүүгчийн шүгэл дуугарахад багийн гишүүн нэг үйлдлээр роботыг тоглолтонд оруулах ёстой.
4.4.3.  Багийн үндсэн гишүүн роботыг  тоглолтонд оруулж болно.
4.4.4.         Хэрвээ роботын хэвийн ажиллагаа алдагдвал багийн гишүүн шүүгчээс зөвшөөрөл авч  роботыг хэдэн ч удаа эхлэх бүсээс дахин ажиллуулах боломжтой.
4.4.5.         Роботыг дахин ажиллагаанд оруулахын өмнө Шоо цуглуулах бүс-д байгаа шооны байрлалыг өөрчилж болохгүй, харин талбайд байрласан шоо байрлалаасаа хөдөлсөн тохиолдолд анхны байрлалд дахин байрлуулна.
4.5.     Оноо
4.5.1.  Робот нь өөрийн тоглолтын талбайд байрлуулсан шоонуудыг  Шоо цуглуулах бүс-д зөөн аваачиж оноог  авна.
4.5.2.         Шоо цуглуулах бүс-д шоо нь бүрэн орсон тохиолдолд (хүрээ цагаан зураасын гадна ирмэгээс дотогш) оноог тооцно.
4.5.3.  Шоо цуглуулах бүс-д улаан шоог байрлуулбал 3 оноо, ногоон шоог байрлуулбал 2 оноо, шар шоог байрлуулбал 1 оноо авна.
4.5.4.         Тоглолт дуусахад Шоо цуглуулах бүс-д байрлуулсан шоо бүрийн өнгөнд харгалзах оноонуудын нийлбэр дүнгээр хожлын оноог тооцно.
4.5.5.         Тухайн тоглогч роботын талбайд нэг улаан, хоёр ногоон, гурван шар шоо байрлуулсан байх бөгөөд бүх шоог цуглуулсан баг нийт 10 оноо авна.
4.5.6.         Тоглолтын явцад роботын хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд багийн гишүүн шүүгчээс зөвшөөрөл авч роботыг дахин эхлүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд өмнө авсан оноог хүчинтэйд тооцно.
4.6.     Тоглолтонд хожих ба хожигдох
4.6.1.  Тоглолтын цаг дуусахад хамгийн олон оноо авсан баг ялагч болно.
4.6.2.  Тоглолтын үндсэн хугацаа дуусахад оноо тэнцүү тохиолдолд түрүүлж оноогоо авсан баг
хожино.
4.6.3.  Тоглолтын үндсэн хугацаа дуусахад  тэнцүү оноог  ижил хугацаанд авсан тохиолдолд
түрүүлж өндөр оноотой шоог цуглуулсан  баг  хожино.
4.6.4.  Тоглолтын цаг  дуусахаас өмнө бүх шоог заагдсан байрлалд цуглуулсан баг шууд
хожино.
4.6.5.  Дээрхээс бусад тохиолдлуудад ялагчийг шүүгчийн шийдвэрээр тодорхойлно.

5.       ТЭМЦЭЭНИЙ ТАЛБАЙ

5.1.     Тэмцээний талбай 2.0м×2.4м-ийн хэмжээтэй тэгш өнцөгт байх ба 1.7см өндөртэй төмөр хашлагаар хүрээлэгдсэн байна.
5.2.     Талбайн үндсэн гадаргуу нь тэгш хэмтэй шахмал модон хавтангаар (ди-с-пэй хавтан) хийгдэж, хар будгаар будагдсан байна.
5.3.     Талбайн үндсэн гадаргуу дээр 2см –ын өргөнтэй цагаан зураасаар замчлалыг тодорхойлон дүрсэлнэ.
5.4.     Талбайн бүтцийг доорх зургаас үзнэ үү.

6.       РОБОТ
6.1.     Баг бүр нэг роботтой тоглолтонд оролцох ёстой.
6.2.     Роботууд нь зөвхөн автомат удирдлагатай байна.
6.3.     Роботын удирдлага
6.3.1.  Бэлтгэл хугацаанд роботыг эхлэх бүсэд байрлуулсан байх бөгөөд дуут дохио өгөгдөхөд  роботыг  нэг удаагийн үйлдлээр ажиллагаанд оруулах ёстой.
6.3.2.         Роботын ажиллагааг утасгүй холболтоор (радио удирдлагаар) удирдаж болохгүй.
6.3.3.         Робот нь эхлэх бүсэд багтах ёстой бөгөөд хэмжээ нь 30см –ийн урт, 20см –ийн өргөн, 20см-ийн өндрөөс ихгүй байх ёстой.
6.3.4.         Роботын ажиллагаа эхэлсэнээс хойш робот нь бүрэн задарч 30см –ийн урт, 30см –ийн өргөн, 30см-ийн өндөрт багтаж болно.
6.4.     Роботийн жин 1000 гр-д багтсан байх ёстой.
6.5.     Робот хамгийн ихдээ хоёр (өргөх болон хавчих г.м) механизмтай байж болно.
6.6.     Роботын тэжээлийн үүсгүүрийн хүчдэл 5 вольтоос хэтрэх ёсгүй.



7.       ЗӨРЧЛҮҮД БА ХАСАГДАХ НӨХЦӨЛ

7.1.     Дараах үйлдлүүдийг зөрчил гэж үзэн багийг тэмцээнээс  хасна.
7.1.1.         Өөрийн болон өрсөлдөгч талын тоглолтын талбайг санаатайгаар гэмтээх.
7.1.2.         Робот нь эсрэг багийн талбайд нэвтэрч өрсөлдөгч багийн роботод санаатайгаар гэмтэл учруулах
7.1.3.         Тоглолт явагдаж байх үед багийн гишүүн өрсөлдөгч багийн роботод хүрч гэмтэл учруулах
7.2.     Дараах үйлдэл тухайн тоглолтоос хасагдах нөхцөл болох ба өрсөлдөгч баг 10:0 харьцаагаар ялна.
7.2.1.  Тоглолт явагдаж байх үед багийн гишүүн өрсөлдөгч багийн роботод хүрвэл
7.2.2.  Тоглолтын явцад роботын  механизмууд роботоос салсан тохиолдолд
7.2.3.  Тэмцээний талбай болон шоог санамсаргүйгээр гэмтээх
7.2.4.         Эсрэг багийн талбайд нэвтэрч өрсөлдөгч роботын ажиллагаанд санамсаргүйгээр саад учруулах
7.2.5.         Баг болон багтай холбоотой хэн нэгэн хөндлөнгөөс алсын удирдлага ашиглан роботыг удирдсан тохиолдолд.
7.2.6.  Шударга тоглолтын эсрэг үйлдэл гаргавал.
7.3 Тоглолтыг дахин эхлүүлэх    
7.3.1 Тоглолт эхлэх дуут дохио өгөгдөхөөс өмнө багийн гишүүн роботыг ажиллагаанд оруулсан тохиолдолд зөвхөн тухайн багийн роботыг эхлэх бүсээс дахин эхлүүлнэ. (Тоглолтыг зогсоохгүй)
                7.3.2 Тоглолт эхэлсэнээс хойш багийн гишүүн робот болон шоонд хүрсэн тохиолдолд тухайн
багийн роботыг эхлэх бүсээс дахин эхлүүлнэ
8.       БУСАД
8.1.           Дүрэмд тусгагдаагүй бусад үйлдэлд шүүгчийн шийдвэрийг дагана уу.
8.2.           Дүрэмд өөрчлөлт орвол Тэмцээний Зохион Байгуулагчид албан ёсны вэб сайт дээр зарлаж, шинэчлэх болно.
8.3.           Бүх роботууд тэмцээнд оролцохын тулд хэмжээ, жин, аюулгүй байдлыг шалгуулах ёстой.
8.4.           Телевизийн нэвтрүүлэгийн бичлэг хийхэд зориулж талбайд нэмэлт гэрэлтүүлэг байх болно.
8.5.           Тэмцээний өмнөх өдөр Тэмцээний Зохион Байгуулагчидаас бүх багуудад тэмцээний талбай дээр туршилт хийх хугацаа олгоно.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www. https://www.facebook.com/High-Tech-Club-217451685055175/?fref=ts Club,  www.facebook.com/LionRobo2016/  хаягуудаас авна уу.




Share this

Related Posts

Previous
Next Post »