ARDUINO 1.6.5 татах
Arduino бол open-source компьютерын програм хангамж, техник хангамжийг үйлдвэрлэдэг компани бөгөөд бодит хэрэглэгчдэд ойр тоон төхөөрөмжүүдийг гаргадаг. Arduino хавтангууд дээр ямар нэгэн төсөл хийхээсээ өмнө туршилтын байдлаар модулиудыг угсран ажиллуулахад зориулагдан зохион бүтээгдсэн. Олон төрлийн хавтангаас сонгож болох бөгөөд техник хангамжийн дизайн, хэрхэн угсрах талаар түүнтэй холбоотой мэдээллийг өөрийн веб хуудаснаас чөлөөтэй авах боломжтой байдаг. Төслүүд нь микроконтроллерийн дизайн дээр суурилан үйлдвэрлэдэг ба анхны хувилбаруудыг Италид гаргадаг. Энд хэд хэдэн төрлийн 8 битийн Atmel AVR микроконтроллерүүд, 32 битийн Atmel ARM процессоруудыг ашигладаг. Эдгээр системүүд тоон болон аналог оролт гаралтын портуудтай бөгөөд эдгээр портуудаар маш олон төрлийн өргөтгөл хавтан, модулиуд, өөр хэлхээнүүдтэй холбогдох боломжтой. Үүнд мөн USB-тэй холбогдон програмчлах, сериал портоор компьютертой холбогдох сериал холболтын интерфейсүүд багтсан байдаг. Микроконтроллерийг програмчлахдаа C, C++ хэл дээр Ardiuno-гоос гаргасан хөгжүүлэлтийн орчинд програм бичиж тэр орчноосоо машин кодыг шууд шардаг.
Анхны Arduino 2005 онд гарсан бөгөөд хямд өртөгтэй, хялбар програмчлагддаг төхөөрөмж хэлбэрээр электроникийн чиглэлээр суралцдаг оюутан залуус, электроник сонирхогч нарт зориулан гаргасан. Эхлэн суралцахад хамгийн энгийн жишээ бол энгийн роботууд, термостатууд, хөдөлгөөн мэдрэгчид юм. Adafruit үйлдвэрийн гаргасан судалгаагаар 2011 оны 6-н сар хүртэл 300,000 албан ёсны Arduino хавтан үйлдвэрлэгдсэн, 2013 оны сүүлээр 700,000 мянган албан ёсны үйлдвэрийн боард хэрэглэгчдийн гар дээр хүрсэн тооцоо байдаг.